Чиглэл, үйл ажиллагаа


Чикаго орчим дахь Америк Монголын холбоо нь олон талтай, өргөн хүрээнд АНУ-д албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн байгууллага билээ.

Бид дараах чиглэлээр ажилладаг.

  • АНУ-д амьдран сууж байгаа Монголчууддаа хөлөө олоход нь туслах, дэмжих, зөвлөгөө өгөх
  • Чикаго орчмын Монголчуудын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах
  • Чикаго орчмын Монголчуудын дунд үйл ажиллагаа зохион байгуулах.
    • Үндэсний их баяр наадам, Чикаго орчмын Монголчуудын наадмыг зохион байгуулах
    • Цагаан сар
    • Бусад тэмдэглэлт өдрүүд, баярын өдрүүдэд зориулсан үйл ажиллагаа
  • Монгол улсын аливаа байгууллагын АНУ-д хийх үйл ажиллагааг зохион байгуулах, хамтран ажиллах
    • Монгол улсын хамтлаг, дуучдын тоглолтын зохион байгуулалт
    • Монгол улсын урлаг, спорт, хүмүүнлэгийг байгууллагуудын АНУ-д хийх үйл ажиллагаанд хамтран оролцох