Жолооны үнэмлэх авах 1

illinois_drivers_license

Жолооны үнэмлэх авсан тухайгаа бичье.
Америкт жолооны курст заавал суух албагүй юм байна. Хүн өөрөө дүрмээ уншиж байгаад л очоод шалгалтаа өгчинө. Дүрмийн шалгалтад 80% дүн үзүүлэхэд тэнцэнэ. Миннесота-д бол 40 асуулттай, 32т нь хариулахад л шууд тэнцдэг юм байна. Тестийг компьютер дээр өгөх ба хариулт нь тэр дороо л зөв бурууг нь хэлээд явна. Алин дээр нь алдсанаа шууд л хараад яваад байх нь амар юм билээ. Асуултууд нь ч ерөнхийдөө их амархан.
Дүрмээ мэдэж байхад л болно. Толгой эргүүлсэн зүйлгүй. Миннесота-д бол компьютер дээр авдаг болохоор 20%-иас илүү алдвал шууд зогсооно, мөн 80%-иас илүү гарчвал шууд тэнцэнэ.
Дүрмэндээ тэнцсэний дараа Instruction Permit нэртэй хажуудаа жолоо барьдаг хүнтэйгээр машин барих эрхтэй түр үнэмлэх өгнө. Энэ түр үнэмлэхээр машин барьж дадлага хийж болно. За ингээд барьж чаднаа гэж үзвэл жолооны шалгалт өгнө. Жолооны шалгалт өгөхөд заавал тийм ийм машин байх ёстой гэсэн шалгуур байхгүй. Техникийн хувьд бүрэн ямар ч машинтай очиж болно. Өөрийнхөө машинтай очоод л шалгалтаа өгчихнө гэсэн үг. Шалгалт авч байгаа хүн юу юу шалгах нь ерөнхийдөө тодорхой. Дүрмээ баримталахыг л шаардана. Stop sign дээр зогсоно, дохиогоо өгнө, эгнээ солих, мөрөн дээгүүрээ эргэж харна гэх мэт. Урьдчилаад бүгдийг нь сайхан хэлээд сануулчихна. Стоп тэмдэг дээр зогсохоо мартуузай энэ тэр гээд шалгаж байгаа хүн нь хэлчихнэ.
Жолооны шалгалтын үеээр шалгадаг зүйлс гэвэл:

  • Хөдлөх,
  • 90 градус паркинг
  • Паралель паркинг буюу хармаанд орох
  • Стоп тэмдэгтэй газраар явна
  • Налуу газар парклах
  • гэрэл дохиотой уулзвар нэвтрэх

Эдгээрийг хийх явцдаа дүрмээ баримтлаад явчихад л болно доо.

Мөн сүүлд Иллиной мужид шилжсэний дараа мөн жолооны шалгалт өглөө. Энд муж бүр тусдаа дүрэмтэй жолооны үнэмлэхтэй учир шилжсэн хүн заавал тухайн мужийн шалгалтыг өгч, үнэмлэхээ солиулах ёстой. Ингэхдээ зөвхөн дүрмийн шалгалт л өгнө.
Иллиной мужийн хувьд Миннесота-с ялгаатай нь тестээ цаасан дээр өгдөг юм билээ. Дүрмийн 30 тест, тэмдэг тэмдэглэгээний 15 асуулттай. Тэнцээд л шууд зургийг чинь аваад үнэмлэхийг чинь тэр дор нь хэвлээд өгнө.


Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *


One thought on “Жолооны үнэмлэх авах

  • smunkhbaatar

    Баярлалаа,
    Шинээр ирсэн хүмүүст тустай нийтлэл оруулжээ. Та бүгдийн ажилд амжилт хүсье!